Monday, November 25, 2024

Аляскийн Уткиаовик хотод 66 хоногийн турш Туйлын шөнө үргэлжилнэ

Date:

Аляскийн хойгт орших АНУ-ын хамгийн хойд захын хот Уткиаовикт энэ оны сүүлчийн өдрийн нар өнгөрсөн лхагва гарагт жаргажээ. Ийнхүү тус хотод Туйлын шөнө эхэлснээр ирэх 2021 оны нэгдүгээр сарын 23 хүртэл нийт 66 өдөр харанхуй үргэлжлэх юм.

Ийнхүү Туйлын шөнө үргэлжлэх хоёр сар гаруйн хугацаанд Уткиаовик хотын оршин суугчид Д аминдэмийг их хэмжээгээр нөөцөлж, нэмэлтээр хэрэглэдэг байна. Аляск мужийн Уткиаовик хот 4300 оршин суугчтай бөгөөд Арктикийн тойргийн хойт талд оршдог хамгийн том хот юм байна.

Туйлын шөнө үргэлжлэх 66 хоногийн хугацаанд үүр цайх үеэр л тэнгэрийн хаяанд нарны туяа маш бүдэг төдий үзэгдээд арилдаг аж. Энэхүү Туйлын шөнийн эсрэг үзэгдэл дэлхийн бөмбөрцгийн нөгөө хэсэгт дулааны улиралд болдог бөгөөд тавдугаар сараас наймдугаар сарын хооронд хоёр сар гаруйн хугацаанд нар жаргадаггүй байна. Уг үзэгдлийг Туйлын өдөр гэж нэрлэдэг аж.

Уткиаовик хот 4300 оршин суугчтай бөгөөд Арктикийн тойргийн хойт талд оршдог хамгийн том хот юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...