Sunday, November 24, 2024

З.Мэндсайхан: ЖДҮ эрхлэгч 700 аж ахуйн нэгжийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулна

Date:

Цар тахалтай холбоотойгоор хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг өнөөдөр Засгийн газар танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд авах арга хэмжээний талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас тодруулсан юм. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ

“ЖДҮ-ийн салбарт ийтдээ 140 тэрбум төгрөгийн зээлтэй 700 аж ахуйн нэгж хэвийн зээлийн ангилалтай байгаа. Эдгээр аж ахуйн нэгжийн зээл төлөлтийн хугацааг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулах арга хэмжээг авна. Гэхдээ зээлийн хугацаа хэтэрсэн, 53 тэрбум төгрөгийн авлагатай 310 аж ахуйн нэгж энэхүү хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хүсэлтээ ирүүлсэн 1579 аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтаа эцэслэж, 12-р сардаа багтаан 15 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргана” гэв. Төслийн сонгон шалгаруулалтад нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг хангаж ажиллана гэдгээ салбарын сайд энэ үеэр илэрхийллээ.  Зээлийн батлан даалтын сангийн нийт 70 тэрбум төгрөгийг аж  ахуйн нэгжүүдэд арилжааны банк болон санхүүгийн байгууллагаас зээл авахад барьцаа хөрөнгийн батлан даалт гаргах замаар ЖДҮ-г дэмжихээ хэлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...