Saturday, May 4, 2024

“COVID-19”-ийн сайн дурын шинжилгээг дараах байршлуудад үнэ төлбөргүй авна

Date:

Нийслэлийн хэмжээнд 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “COVID-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ.

“COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээг зохион байгуулах нь цар тахалтай тэмцэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн гол зорилтот ажил юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн “COVID-19” халдварын ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг харьяа эрүүл мэндийн байгууллагын  нэр бүхий 18 төвд товлосон цагийн дагуу шинжилгээнд хамруулж байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар, дээрх 18 төв болон сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээ хийж эхэлсэн 38 өрхийн эрүүл мэндийн төвд нийт 3300 иргэн хамрагдсан байна.

Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм.

Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд харьяа дүүргийн шинжилгээний төвд сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдана.

Харин шинжилгээнийхээ хариуг өөрийн регистрийн дугаараар http://www.119.mn сайтаас авах боломжтой юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Их мэдэх”-үүд Их хуралд хэрэггүй

-Залуу хүмүүс бодлого л ярьж, улс орныхоо, бүс нутгийнхаа...

“Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит уралдааны шилдгүүд тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сан жил бүрийн гуравдугаар сарын 06-нд буюу...

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль...

Зүүн Сүнидийн зураач бүсгүй Хонгорзул цахим сүлжээнд алдаршиж байна

БНХАУ-ын Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сүнид зүүн хошуугаар нутагтай...