Friday, April 18, 2025

Банкууд арванхоёрдугаар сарын 1 хүртэл ажиллахгүй

Date:

Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020 арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл  зарлаж, Засгийн газрын тогтоол гаргасан.

Үүнтэй холбогдуулан арилжааны банкуудын зүгээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, “COVID-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдээ дээр дурдсан  хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Гэхдээ Монгол Улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа болон банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Иймд мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийхдээ төлбөрийн карт, интернэт, мобайл банкны үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой юм.

Харин орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь өөрийн харьяалах нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж байна гэж мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...