Friday, November 22, 2024

УИХ цахимаар хуралдаж хууль баталсан дэлхийн анхны парламент болно

Date:

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өчигдөр онлайнаар хуралджээ. Хуралдаанд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа нар цахим болон онлайн хуралдааны бэлтгэл ажлын талаар танилцуулсан байна. УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдааныг ямар дэгээр, хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож онлайнаар буюу гишүүд Төрийн ордонд ирэлгүйгээр байгаа газраасаа хуралдаанд оролцохоор болсон юм.

Энэ дагуу өнөөдөр УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан цахимаар болж Монгол Улсын 2021 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ийнхүү 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг баталснаар УИХ цахимаар хуралдаж хууль баталсан дэлхийн анхны парламент болно гэдгийг УИХ-ын дарга онцолжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...