Friday, November 22, 2024

Алтанбулагийн боомтыг хаах эсэхийг хэлэлцэж байна

Date:

Эрүүл мэндийн сайд  Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэгт ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга Н.Гэрэлт-Од, газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 тохиолдол нь ачаа тээврийн жолооч байна. Эдгээр нь Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдлын 43.6 хувийг эзэлж буй.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол Улсад нэвтэрч байгаа ачаа тээврийн жолооч нарын шинжилгээгээр сүүлийн 15 хоногт 14, зургаа хоногт зургаан тохиолдол батлагдаад байгаа юм. Тиймээс Алтанбулагийн чөлөөт бүсийг түр хугацаагаар хаасан.

Өнөөдөр Сэлэнгэ аймагт Улсын Онцгой комиссын зарим гишүүд холбогдох албаныхантай 10 цагт хуралдаж Алтанбулагийн боомтыг хаах эсэхийг хэлэлцэж байгаа аж.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...