Sunday, November 24, 2024

Ирэх саруудад цар тахлын нөхцөл байдал улам төвөгтэй болно

Date:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Орос дахь төлөөлөгч Мелита Вуйнович “ТАСС” агентлагт өгсөн ярилцлагадаа “Дэлхий дахин коронавирусийн цар тахлын эгзэгтэй үе шатыг туулж байна. Нөхцөл байдал ирэх хэдэн сард улам төвөгтэй болно” гэдгийг онцолжээ. Тэрбээр “Бид цар тахлын нэн чухал үе шатанд байна. Ирэх саруудад бөмбөрцгийн хойд хэсэгт нөхцөл байдал улам хүндрэхээр байна.

Одоогийн нөхцөл байдлыг цар тахлын эхний давлагааны үргэлжлэл гэж үзэж болно. Дөрвөөс зургаадугаар сард шинэ тохиолдлын тоо харьцангуй буурч байсан. Ийнхүү буурах болсон гол шалтгаан нь улс орон бүр хөл хорио тогтоож байсантай холбоотой. Харин одоо хөл хорио суларсантай холбоотойгоор эрчимжиж байна” гэжээ. “COVID-19”-ийн тохиолдлын тоо тогтмол өссөөр байгаа билээ.

Өнгөрсөн сарын байдлаар дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 41 саяыг давж, 1.1 сая хүн нас бараад байгаа юм. ДЭМБ-ын суурин төлөөлөгч үр дүнтэй вакцин, оношилгоо цар тахлыг таслан зогсооход чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ амь насыг аврах хэрэгслүүд хамгийн эмзэг бүлгийн хүмүүст ижил тэгш, улс орон бүрд хүртээмжтэй байж үр дүнгээ өгнө гэдгийг ярилцлагынхаа үеэр онцолсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...