Sunday, November 24, 2024

3000 ажлын байрыг нээлттэй зарлах хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

Date:

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ болон бусад байгууллагуудтай хамтран “Карьер экспо” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг жил бүр зохион байгуулдаг. Хөдөлмөрийн насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны талаарх мэдээллээр хангах, холбон зуучлах зорилготой тус арга хэмжээ  “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриатайгаар  энэ сарын 07-ны өдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд болох аж.

Энэхүү арга хэмжээг Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн холбоо, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр 50 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 500 гаруй ажлын байр зарлагдана. Иймд ажил идэвхтэй хайгч иргэд үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүд болон хөдөлмөрийн биржүүдэд бүртгэлтэй 3000 гаруй ажлын байрнаас сонголтоо хийх боломжтой гэдгийг албаныхан хэллээ. 

Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр 3000 гаруй ажлын байр зарлагдаж 700 орчим иргэн идэвхтэй оролцож, ажлын байраар хангагдсан тоон судалгаа гарсан байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл ТББ-ын тэргүүн А.Хосхүү нар мэдээлэл өглөө.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...