Sunday, November 24, 2024

Томуу, томуу төст өвчний тохиолдол 4.5 хувийг эзэлж байна

Date:

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 02-ны байдлаар амбулаторийн 87.707 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3945 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.5 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгсдийн 36.4 хувийг 0-1 нас, 26.5 хувийг 2-4 нас, 15.7 хувийг 5-9 нас, 8.8 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 901 дуудлага ирснээс 40.0 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Мөн энэ сарын 03-ны байдлаар нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1123 оронд 667 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 99 буюу 20.0 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд байгаагаас 91.9 хувь нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 15 буюу 19.2 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа аж.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...