Sunday, November 24, 2024

Шог зохиолын нэрт төлөөлөгч Ж.Барамсайн мэндэлсний 70 насны ой тохионо

Date:

Монголын хошин шог зохиолын нэрт төлөөлөгч Жаргалын Барамсайн мэндэлсний 70 насны ой ирэх арваннэгдүгээр сарын 5-нд тохионо. Үүнтэй холбогдуулан түүний гэр бүл, үр хүүхдүүдийн санаачлан байгуулсан “Барамсай” төрийн бус байгууллага энэ жил Ж.Барамсайн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү арга хэмжээ маргааш МУБИС-ийн утга зохиолын тэнхимийн 312 тоот танхимд болох юм. Эрдэм шинжилгээний бага хуралд МУИС-ийн профессор С.Нарангэрэл, МУБИС-ийн утга зохиолын тэнхимийн зөвлөх багш доктор профессор Р.Чүлтэмсүрэн болон эрдэм шинжилгээний бусад ажилтнууд итгэл тавих аж. Түүнчлэн Ж.Барамсайтай мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч явсан өдгөө Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолчид, МУСГЗ, МУУГЗ, МУГЖ зэрэг алдар хүндийн эзэд болон эрхэм анд нөхөд нь дурсамжаа хуваалцаж, уран бүтээлүүдээс нь толилуулах гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...