Friday, November 22, 2024

Уралын Холбооны их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, ОХУ-ын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “…Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёл, аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг бүх салбарт дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан тус сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг үнэлэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Холбооны их сургуульд болж, шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа гардуулан өгөв. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа Монгол Улсын Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонг гардуулсныхаа дараа баяр хүргэж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Тус сургууль байгуулагдсан цагаасаа хойш дээд мэргэжлийн олон зуун мянган мэргэжилтнийг бэлтгэн гаргасны дотор монголын мянга мянган чадварлаг мэргэжилтнүүд төрөн гарч, төгсөгчид нь салбар салбартаа манлайлан, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирлээ. Уралын Холбооны их сургуулийг төгссөн монгол төгсөгч бүр эх орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж, олж авсан мэдлэг, чадвараа дайчилснаар эдийн засаг, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд болон алдаршжээ. Уралын Холбооны их  сургуулийг төгссөн монголын төгсөгчид Монгол-Оросын стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд, манай улсын олон талт хамтын ажиллагаа, Монгол-Оросын харилцааны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна” хэмээжээ.

Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуульд 1960 оноос эхлэн монгол оюутан суралцаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 3,000 гаруй монгол оюутан суралцан төгсөж, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин болж бэлтгэгджээ. Тус сургуулийн монгол төгсөгчдийн дунд явуулсан судалгаагаар Уралын Холбооны их сургуулийн төгсөгчдөөс Монгол Улсын гавьяат 22 ажилтан төрөн гарсан байна. Одоогоор тус сургуульд 50 гаруй монгол оюутан бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.

Ташрамд сонирхуулахад, УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд, Батлан хамгаалахын сайд асан, эдүгээ УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Сангийн сайд асан, эдүгээ УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Уралын Холбооны их сургуулийн Монгол төгсөгчдийн холбооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Гомбосүрэнгийн Мөнхбаяр, академич Сэрээтэрийн Батмөнх, Дарийн Содномдорж, “Монгол” итгэлцлийн сангийн ТУЗ-ийн дарга Лхагважавын Ариунболд зэрэг төр, нийгэм, улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны гарамгай зүтгэлтнүүд Уралын Холбооны их сургуулийг төгссөн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...