Friday, November 22, 2024

Монгол киноны уралдаант хэсгийн шалгаруулалт боллоо

Date:

“Улаанбаатар” олон улсын кино наадмын монгол киноны уралдаант хэсгийн шалгаруулалт өчигдөр боллоо. Энэ хэсэгт найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Г.Даваазулын “Хэлгүй жим”, О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг”, Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, Т.Анарын “Сүүн замын сахиул” бүтээлүүд өрсөлдсөнөөс найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кино тус тус шалгарч, шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерын төрөлд “Хангарьд” шагнал хүртэв.

Улаанбаатар олон улсын кино наадмын “Хангарьд” шагналт “Эмэгтэй” Монголын уран сайхны киног өчигдөр “Tengis Cinema”-д толилуулсан юм. Уг киноны товч танилцуулгыг хүргэж байна.
Шагнал:
2020 Британийн олон улсын кино наадмын “Шилдэг эмэгтэй” гол дүрийн шагнал, Шилдэг туслах дүрийн шагнал
Католик кино наадмын албан ёсны хөтөлбөрт шалгарсан.
Найруулагч: Б.Отгонзориг
Үйл явдлын товч:
Нүүдэл бол байгалийн аминд шүтэлцэх хөдөлгөөн юм. Хүн ч мөн дотоод сэтгэлдээ аргадаж, ачлаж, хатуу бүхнийг туулж сэтгэлдээ нүүдэлсээр амьдарна. Нэгэн бороотой үдэшээр Дагийна бүсгүйн гэрийг урилгагүй зочин зорин ирсэн нь Солонгос жуулчин Пак Тэ Сү байлаа. Тэрээр Монголын зэлүүд хөдөөд Ахууна хэмээх шувуу хайн эрэлдээ цөхөж яваа ажээ. Хөгшин эхээ асрах, малаа маллах, үр хүүхэдээ өсгөх дундрашгүй ажилд дарагдсан монгол бүсгүйг хараад Тэ Сү эрхгүй өөрийн амьдралыг эрэгцүүлэн бодно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...