Saturday, November 23, 2024

Филармони, Морин хуурын чуулгын хөгжим хэрэгслийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэв

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Филармонийн дарга С.Баттулгыг хүлээн авч уулзан Засгийн газрын тогтоолын хуулбарыг гардуулж өгөв.

Уг тогтоолд Улсын Филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгасныг тусгажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр Улсын Филармони, Морин хуурын чуулгын ажил байдалтай танилцах үеэрээ тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхээ хэлсэн. Улмаар мөн сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар дээрхи асуудлыг шийдвэрлэн баталгаажуулсан билээ.

Улсын Филармонийн дарга нийт уран бүтээлччдийнхээ өмнөөс Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Засгийн газраас Филармони, Морин хуурын чуулгад оруулж буй хөрөнгө оруулалт нь уран бүтээлчдийн итгэлийг сэргээж, ажиллах урам зориг өгч буйг онцлов. Хөгжим хэрэгслийн худалдан авалтыг богино хугацаанд чанартай зохион байгуулж, цаашид хичээн ажиллах болно гээд Улсын Филармонийн таних тэмдэг бүхий дурсгалыг хадгалуулахаар Ерөнхий сайдад өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...