Saturday, November 23, 2024

Улаанбаатар хот шувуу ажиглах цэгтэй боллоо

Date:

Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын шувуудын нягтрал хамгийн их хоёр байршил болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Хун нуур, Сонсголонгийн ус намаг бүхий газарт шуваа ажиглах зөвлөмж, тайлбар бүхий шувуу ажиглах цэгийг байгууллаа. Шувууд нь ялаа, шумуул, шавж, мэрэгчдийн тоо толгойг зохицуулж, ургамал, ой моддыг өвчнөөс хамгаалан өсөлтийг дэмжиж, сэг зэм, хог хаягдлаас үүсэх аливаа халдварт өвчин гарахаас сэргийлж байдаг экосистемийн тэнцвэрийг хангагч юм. Ийм ч учраас хот, суурин газрууд хувьд шувуу хамгааллын ажилд чухал ач холбогдол өгдөг.

Судалгаанаас үзэхэд эдгээр байршил дахь шувуудыг шувуу ажиглагчид 2008 оноос хойш идэвхтэй бүртгэж байгаа бөгөөд одоогоор 13 баг, 40 овгийн 187 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Энэхүү шувуудыг оршин амьдрах хэлбэрээр нь ангилан үзвэл дайран өнгөрдөг 56 хувь, нүүдлийн өндөглөдөг 21 хувь, суурин 17 хувь, өвөлждөг 6 хувь байна. Үүнээс 22 зүйлийн шувуу нь Монгол улсын улаан ном, бүс нутгийн болон олон улсын улаан дансанд устаж байгаа, устаж болзошгүй, эмзэг, ховордож болзошгүй гэсэн зэрэглэлд багтсан байдаг. Шувуу ажиглах цэг байгуулах ажлыг Сонгинохайрхан дүүрэг дэх түгэмээлэл тархацтай ашигт малтмал олборлодог таван аж ахуйн нэгжийн байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах хөрөнгөөр гүйцэтгэсэн байна.

Улаанбаатар хотын шувуудын тоо толгой хомстоход тунгалаг шилэн фасад бүхий өндөр барилгууд, цахилгаан дамжуулах шонгууд гол нөлөө үзүүлж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газраас өндөр шилэн фасад бүхий барилга эзэмшигчдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлсний дагуу махчин шувуудын дүрс бүхий наалтыг байрлуулсан. Мөн хот орчмын 6, 10, 15 квт-ын цахилгаан түгээх шугамын тооллогыг байгаль хамгаалагчдын оролцоотой зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. Гэмтэж бэртсэн шувуудыг иргэдийн дуудлагын дагуу Амьтан хамгаалах төвдөө хүлээн авч эдгээн байгальд нь тавьдаг тул дуудлага мэдээллийг тус газрын 318003 утсаар өгөх боломжтой.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...