Хулсан шүлтлэг давс монголчуудад хэдийнэ танил болжээ. Энэ бол хоол хүнсний хольц ч мөн. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн ч мөн. Эмийн чанартай, анагаан эрүүлжүүлэх увдистай уг бүтээгдэхүүн давсны тухай монголчуудын уламжлалт хэвшсэн ойлголтыг эрс өөрчилсөн юм. Учир нь хулсан шүлтлэг давс та бидний хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг йоджуулсан цагаан давс, байгаль дээрх нуурын бор давс зэргээс эрс өөр.
Тэнцвэржүүлэгч
Энгийн давсыг цельсийн 100 градуст жигнэж гаргадаг учраас түүхий давсанд байх өнгөт төмөрлөг нь алга болдоггүй. Өөрөөр хэлбэл өвчин үүсгэгч байгалийн элемент нь амьд хэвээр байдаг гэсэн үг. Харин хулсан давсыг цельсийн 800-1400 градуст жигнэж биш шатааж гарган авдаг. Ингэснээр тухайн давсанд буй хортой, хүнд элементүүд бүгд устаж, хүчиллэг чанаргүй болдог байна. Тиймээс хулсан шүлтлэг давс гэж нэрлэдэг аж. Шүлтлэг хүнс хүний биед ямар сайн нөлөөтэй хийгээд хүчиллэг хүнсний хэрэглээнээс үүдсэн таргалалт, түүнээс улбаалсан олон арван өвчлөлийн талаар иргэд нэгэн үеэ бодвол харьцангуй сайн мэдээлэлтэй болсон. Гэхдээ энд дахин сануулахад илүүдэхгүй болов уу.
Хүний биеийн хүчил, шүлт гэж юү вэ? Энэ хоёр бодис илүүдэх, эсвэл дутагдвал ямар хор хөнөөлтэй вэ? Эдгээр асуултад хүн бүр хариулж чаддаг байх юм бол эрүүл мэндийнхээ төлөө ямар алхам хийх вэ гэдгээ төвөггүй мэддэг болно. Хүний биеийн ус, хоол болон цусанд байгаа хүчил, шүлтийг Power of Hydrogen буюу устөрөгчийн ионоор хэмждэг бөгөөд үүнийг pH гэж тэмдэглэдэг. Энэхүү pH нь нэгээс 14 хүртэлх тоогоор илэрхийлэгдэх ба долоо бол дундаж долоогоос дээш бол шүлтлэг, доош бол хүчиллэг шинжийг агуулдаг байна. Хэрвээ хүний биеийн шингэн хүчиллэг ч биш, шүлтлэг ч биш байвал pH7 байна гэсэн үг. Энэ түвшинг хүний биед байвал зохих хамгийн зохистой хэмжээ гэж үздэг байна. Кальци, магни, цахиур, төмөр ихтэй хоол шүлтлэг байдаг бол фосфор, хлор, йод, азот ихтэй хоол хүнс, ундаа хүчиллэг чанартай байдаг. Үүнийг мэддэг бол хоол, хүнснийхээ сонголтыг хийхэд амархан болно. Хүн өдөрт 80 хувь шүлтлэг, 20 хувь хүчиллэг хоол хүнс, ундаа хэрэглэвэл хүчил, шүлтийн тэнцвэр алдагддаггүй аж. Хүчил, шүлтийн тэнцвэр алдагдах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нь мэдээж. Өөрөөр хэлбэл, эрүүл бие шүлтлэг орчинд байх бөгөөд хүчиллэг орчин нь нян, вирус үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. Хүний бие дэх хүчиллэг ихэссэнээс хоолны шингэц муудах, бөөлжис хүрэх, гэдэс дүүрэх, цээж хорсох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Улмаар их хэмжээгээр таргалах, яс хэврэгшиж амархан хугарах, шүд муудах зэрэг олон сөрөг үйл явц бий болно. Хэрвээ дээрх шинж тэмдгүүд танд илэрч байгаа бол биеийнхээ хүчиллэгийг багасгаж, шүлтлэг хоол хүнс, ундаа хэрэглэх шаардлагатай гэсэн үг.
Эсүүд “ажлаа хийх”-эд тусална
Дээр өгүүлсэн таагүй шинж тэмдгүүд ажиглагдаад эхэлсэн бол танд санал болгох хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүн бол хулсан шүлтлэг давс юм. Энэхүү давсыг хоол хүнсэндээ хийж хэрэглэх, эмчилгээний зориулалтаар уух зэрэг аль ч хэлбэрийг сонгож болно. Мэдээж эхлээд хулсан шүлтлэг давсны талаарх мэдээллийг албан ёсны гэрээт борлуулагч байгууллагаас нь авах хэрэгтэй. Хулсан шүлтлэг давсыг Монголд борлуулах албан ёсны эрхийг “Hulsan davs” ХХК эзэмшдэг. Тус компани хулсан давс үйлдвэрлэгч БНХАУ-ын “Жиүдэнг Хэйлт” компанийн гэрээт борлуулагчийн албан ёсны эрхийг гадаадын улс орноос авсан анхны аж ахуйн нэгж ажээ. Тэгвэл тус компанийн албан ёсны эрхтэйгээр зах зээлд нийлүүлж буй хулсан шүлтлэг давс ямар ид шидтэй вэ. Ид шид гэхээс илүү эмчилж анагаах чадвар, эрүүлжүүлэх увдис, бүтэц найрлага сэлтийг нь онцлох учиртай. Уг давсны ач холбогдлыг АНУ, Японы эрдэмтэд маш өндрөөр үнэлж, хорт хавдар, цусны өтгөрөл, бөөр, давсагны өвчин, толгой өвдөх, зүрх, ходоод гэдэсний өвчлөлийг дарангуйлах зэрэг 18 төрлийн өвчнийг анагаадаг гэдгийг баталжээ. Энэ бол хулсан шүлтлэг давсны анагаах чадварын илрэл юм. Өвчлөл үүсгээд байгаа нян болон хүчиллэг хэрэглээнээс үүдсэн бохирдлыг устгаж байгаа гэсэн үг. Ийнхүү хүчил, шүлтийг тэнцвэржүүлж, аливаа бохирдлыг цэвэрлэснээр хүний бие эрүүлжиж, хэвийн байдалд ордог байна.
Бүр тодруулбал, гэдэсний хорт бодис, ходоод гэдэсний өвчинг анагааж, цусыг цэвэршүүлэх процесс явагдана гэсэн үг. Ингэснээр биеийн дархлаа сайжирч, хүчиллэг буурдаг байна. Бие эрүүлжээд зогсохгүй гоо сайхан болно. Хулсан шүлтлэг давс хүний биеийн хүчил, шүлтийн тэнцвэрийг ийнхүү дэмжиж, эсүүдийг “ажлаа хийх” боломжийг олгодог байна.
Мөнхийн ус биш ч энхийн ус
Хулсан шүлтлэг давсны түүхийг сонирхуулахад МЭӨ IV зууны үед оршин тогтнож байсан Хятадын Зүүн Жин улсад Гээхун гэж алдарт бумбын эрдэнэ үрэл бүтээгч эм эмнэлгийн ухаантан байжээ. Тухайн үед жижиг сажиг өвчин ихээр дэлгэрч, ард иргэдийн амь насанд аюулд учирсан байна. Тиймээс Гээхун эмч Чибигийн Геншан ууланд материал цуглуулж, хувилгаан үрэл бүтээдэг зуухыг хэрэглэж нарсан модоор шатаалга болгож өдөр шөнөгүй эм бүтээж эхэлсэн түүхтэй аж. Ийнхүү ард иргэдийн өвчин зовлонгоос аварсан аж. Түүний энэхүү эм бүтээх арга нь нарийсан хөгжсөөр эрүүлжүүлэн анагаах чадалтай хулсан шүлтлэг давсыг гаргаж авчээ. Тэгэхээр хулсан шүлтлэг давс 2500-гаад жилийн түүхтэй гэсэн үг юм.
Харин энэ цаг үед БНХАУ-ын эрдэмтэн Чен Шао Пин ээжийнхээ сүрьеэ өвчнийг анагаах, хорт хавдрыг эмчлэх эмчилгээг олохын тулд 17 жил тасралтгүй судалж, орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан уламжлалт хулсан шүлтлэг давсыг эм, эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн болгон гарган авч чадсан байна. Ингээд уг давсаа ээждээ тасралтгүй зургаан сар хэрэглүүлснээр аюулт өвчнийг нь анагаажээ.
Хулсан шүлтлэг давс хүний биед, өвчлөлийн эсрэг ямар хүчтэй үйлчлэл үзүүлдэг болох нь энэ мэт олон тохиолдлоор батлагджээ. Өнөөдөр хулсан давс дэлхий нийтийн хэрэглээ болж, хүн төрөлхтөн эрүүлжих, доройтсон эд эсээ сэргээх, өвчлөлөө дарангуйлах эм болгон хэрэглэж эхэлсэн байна. Монголчууд ч энэхүү давсыг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлж, эрүүл мэнддээ анхаарах болжээ. Хулсан шүлтлэг давсыг тогтмол хэрэглэхэд өвчтэй хүний бие хагас жил хүрэхгүй хугацаанд эрүүлжиж, эрүүл хүний бие улам залуужиж, энэхүү эрс өөрчлөлт шууд мэдрэгддэг байна. Гэхдээ энэ бол мөнхийн ус шиг ид шидтэй, рашаан утлага шиг шившлэг тарнитай эд биш. Гол нь байгаль эхийн өгөөж хишиг давсыг гайхамшигт нарийн технологиор боловсруулж, хоргүйжүүлж, шүлтлэг чанарыг нь эмийн шинжинд хувиргасан бүтээгдэхүүн юм. Тиймээс эрүүлжин залуужихыг хүссэн хүмүүсийн тогтмол хэрэглэдэг хулсан шүлтлэг давстай усыг мөнхийн ус биш эрүүл энхийн ус гэж хэлж болно.
Эрүүл, цэвэр давс эм
Давс бол хүний биед маш их хэрэгтэй, зайлшгүй хэрэглэх шаардлагатай хүнс. Давсгүйгээр хүн амьд явах боломжгүй. Ганц жишээ дурдахад тамирчид бэлтгэл сургуулилалтын үед их хөлрөхөд биеийн давсаа хөлсөөрөө алддаг. Тиймээс давсны дутагдлыг нь нөхөхөд анхаардаг. Жирийн хүний хувьд ч ялгаагүй, давс огт хэрэглэхгүй бол биед нь сөрөг үр дагавар гарна. Учир нь дэлхий дээр байгаа бүх төрлийн давс хүний биед хэрэгтэй эрдэс бодисыг агуулдаг. Гагцхүү давсыг хэмжээг нь тохируулж, цэвэршүүлж, хүнд хортой бодисыг нь алга болгож байж хүнсэндээ хэрэглэх нь л чухал аж.
Хулсан шүлтлэг давс хүнсний болон эмчилгээний гэсэн хоёр төрөл байдаг. Хүнсний давсыг есөн цагийн турш 1-3 удаа цельсийн 800-1000 гаруй хэмд шатааж байж хулсан шүлтлэг давсыг гарган авна. Ингэснээр байгалийн давсанд байх хүнд элемент болох өнгөт төмөрлөг нь арилах бөгөөд хор тайлж, биеэс бохирыг гадагшлуулах, эсийг залуужуулах, уг чанарыг сэргээх үйлчилгээтэй болдог байна. Харин эмчилгээний давсыг есөн цагаар цельсийн 1000-1400 хэмд есөн удаа шатаадаг аж. Ингэж шатаасны дараа дээрхээс гадна бүх төрлийн түүхий давсанд байх хорт хавдар үүсгэгч элемент устдаг байна. Эндээс хүний биед сөрөг нөлөөлөл үзүүлэх ямар нэгэн бодисгүй жинхэнэ эрүүл, цэвэр давс бол эм гэж хэлэхэд болно. Тийм эм бол хулсан шүлтлэг давс юм.