Friday, April 18, 2025

ЭМД-ын хөнгөлөлттэй эмийг сарын турш олгодог болно

Date:

Сар бүрийн эхэнд иргэд ЭМД-ын хөнгөлөлттэй эм худалдан авах гэж уртаас урт дараалал үүсгэдэг. Ялангуяа ахмад настнууд өглөө тав, зургаан цагаас эхлэн эмийн санд дугаарлаад гар хоосон буцах тохиолдол олон. Учир ЭМД-ын хөнгөлөлтөөр олгох эмийг сарын эхний өдрүүдэд, тодорхой цөөн тооны эмийн сангуудаар олгодог нь ийм хүндрэл үүсгэдэг аж. Тэгвэл энэ байдал удахгүй арилах нь. Тодруулбал, ирэх 11-р сарын нэгнээс даатгуулагчдад хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эмийг бүтэн сарын турш өөрт ойрхон дурын эмийн сангаас авах боломжтой боломжтой болох юм байна.

Түүнчлэн иргэд өмнө нь зөвхөн өрхийн эмчийн бичсэн жороор эмээ хөнгөлөлттэй авдаг байсан бол аль ч шатлалын эмнэлгийн эмчээр эмийн жороо бичүүлж авдаг болох юм байна. Ирэх сарын нэгнээс хэрэгжих энэ журамд мөн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээнд өөрчлөлт орно гэдгийг ЭМД-ийн хэлтсийн олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргал хэллээ. Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт орно гэдгийг ч эх сурвалж дурдсан юм. Иргэд, даатгуулагчиддаа ийнхүү уян хатан, таатай нөхцөлийг бүрдүүлж, эмийг бүтэн сарын турш олгох энэ журам олон нийтэд хүлээлт үүсгэсэн шийдвэр байсан юм.

Э.Сэлэнгэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...