Wednesday, April 9, 2025

Томуугийн вакцинд 89 мянган хүнийг хамруулжээ

Date:

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол илрээгүй байна. Энэ талаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээллээ. Тэрбээр “Цар тахлын нийт 315 тохиолдол байна. Өнгөрсөн хугацаанд 307 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, ХӨСҮТ-д 7 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 3672  иргэн байна. Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулах томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, амны хаалт тогтмол зүүж хэвших, ханиад хүрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулалгүй гэрээр асрах, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Энэ сарын 1-нээс эхэлж томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн бөгөөд 351.200 гаруй хүнд хийхээс 89.216 хүнийг хамруулаад байна.
Энэхүү дархлаажуулалтыг зургаан сартай хүүхдээс 65-аас дээш насны бүх хүнд хийнэ. Эхний ээлжид ЕБС-ийн есөн настай хүүхдэд, цэцэрлэгийн тав хүртэлх насны хүүхдүүдэд хийхээр зорин ажиллаж байна” хэмээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Нисгэгчийн дуу”-гаа тэр тэнгэрийн оронд дуулж яваа

“Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Дайчин нөхрийн дуу”, “Нас...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны...

“Зөөлөн хот” фестиваль анх удаа болно

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон Хотоо илүү сайхан болгоход...

Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөх, шинэчлэхэд ЖАЙКА-тай хамтран ажиллахаар санал солилцжээ

НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд...