Monday, November 25, 2024

Шимизү Такэнори: Хоёр улсын гадаад харилцааны сайд нарын яриа хэлэлцээ “COVID-19” цар тахлын дараах эдийн засагт түлхэц болоосой

Date:

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр болсон билээ. Уг айлчлалын хүрээнд Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги нарын ганцаарчилсан уулзалтаар хоёр улсын нийгэм эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ болох юм. Уг айлчлалын хүлээгдэж буй үр дүнгийн талаар Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Шимизү Такэноригоос тодруулав.

Шимизү Такэнори: Энэ сарын 9-ний өдрөөс хэрэгжих Гадаад хэргийн сайд Т.Мотэги-ийн Монгол Улсад хийх айлчлал хоёр орны харилцаатай холбоотой сүүлийн үед сонссон хамгийн баярт мэдээ байлаа. “COVID-19” цар тахлын улмаас Япон, Монголын харилцаа зогсонги байдалд хүрээд байна. Миний хувьд, энэ оны гуравдугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан “Хайрын улирал” концерт, Монгол Улсын Шинжлэх ухаан, техникийн их сургуульд тавих байсан илтгэл, Японы Чюүо их сургуулийн удирдлагуудын Монголд хийх айлчлал, Олон улсын анагаах ухаан, нийгмийн хамгааллын сургуулийн элсэлтийн шалгалт, оюутнуудын дадлага, судалгаа гээд бүх ажлуудаа цуцлахаас өөр аргагүйд хүрсэн. Энэ жил өөрийнхөө хоёр дахь эх орон болсон Монголдоо очиж ч чадсангүй. Би хүмүүс хоорондын харилцаа улс хоорондын харилцааг хөгжүүлэх гол суурь нь болдог гэж итгэдэг. Ийм учраас энэ удаагийн өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээ нэн чухал ач холбогдолтой юм. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээ “COVID-19” цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулж Монголд хэрэгжих болсон нь Япон Улс эрх чөлөө, ардчилал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улстай хөгжүүлж буй харилцааг чухалчилж үздэгийн илрэл гэж хэлж болно. Япон, Монголын харилцааг хөгжүүлэх чин хүсэлтэй япон иргэдийн талархлыг хоёр орны Гадаад хэргийн яамны холбогдох албаныханд дамжуулахыг хүсье. Энэхүү айлчлал “COVID-19” цар тахлын дараах хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг үсрэнгүй хөгжүүлэхэд түлхэц болоосой хэмээн найдаж байна. Айлчлалын үйл ажиллагаанд амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...