Бид арьсаа цэвэрлэхдээ дараах долоон алдааг гаргадаг байна. Эдгээрийг харж аваад дахин давтахгүй байх нь эрүүл, толигор, цэвэр арьсны тань нууц болно.
Салфеткаар цэвэрлэх
Нүүрний будаг арилгах зориулалттай гэж бичсэн байсан ч нүүр цэвэрлэгч салфетка нь огтхон ч эко бүтээгдэхүүн биш. Нүүрэнд түрхсэн крем, будгийг огтхон ч цэвэрлэж чадахгүйн дээр таны арьсанд харшил өгч болно.
Тослог арьсанд зориулсан бүтээгдэхүүнээр цэвэрлэх
Тослог арьстай хүмүүст хамгийн их хамаатай зүйл бол энэ. Тослог арьсны нүх сүв бүрийг цэвэрлэнэ гэсэн хаягтай бүтээгдэхүүнээр байнга угаавал арьс чийг, тосоо алдаж, үрэвсэх эхлэл болно.
Хүйтэн ус
Нүүрээ угаахдаа төгсгөлд нь хүйтэн усаар шавших нь зөв гэдэг ч халуун бүлээн усаар угааж байгаад гэнэт хүйтэн усаар булхах нь арьсыг стресстүүлдэг. Иймээс бүлээн усаар угаах нь дээр юм.
Нэг л цэвэрлэгч бүтээгдэхүүн хэрэглэх
Бид нүүрэндээ крем, нарны хамгаалалттай тос, эссенсе, тоник гээд тоочоод байвал олон бүтээгдэхүүн түрхдэг. Харин энэ бүгдийг ганц цэвэрлэгч бүтээгдэхүүн арилгаж дийлэхгүй. Иймээс цэвэрлэгч хөөс, саван зэргийнхээ араас тоникоор арч. Таны арьсны онцлогоос хамаараад өөр цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд ч олон бий. Харин та нүүрээ буддаггүй бол ганц бүтээгдэхүүнээр цэвэрлэхэд хангалттай.
Скраб ихдэх
Скрабыг өдөр бүр хэрэглэх хэрэггүй. Энэ нь арьсыг тань хуурайшуулж, харшил өгч, бүр гэмтээх нь ч бий. Хэрхэн хэрэглэхээ гоо сайханчтай зөвлөлдөөрэй.