Friday, November 22, 2024

Б.Уянга: “Student Miss Mongolia 2020” тэмцээний ялагчийг нэг өрөө байраар шагнана

Date:

“Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээний хэвлэлийн хурал өнөөдөр “Соёл, урлагийн мэдээллийн төв” буюу Улаанбаатар хотын номын сангийн байранд зохион байгуулагдлаа.

Тус хэвлэлийн хуралд “Тансаг мода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга, “Тансагмода” загварын агентлагийн тайзны алхааны багш Б.Солонго, Монголын оюутан мисс 2019 наадмын тэргүүн мисс Х.Ариунболор нар оролцож мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр “Тансагмода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга мэдээлэл хийхдээ, “Манай агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Student Miss Mongolia” тэмцээн маань зургаа дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн тэмцээний маань шагналын сан урьд өмнө нь олгогдож байгаагүй өндөр байгааг зохион байгуулагчдын зүгээс дуулгаж байгаадаа таатай байна. Тодруулбал “Student Miss Mongolia 2020” тэмцээний “Тэргүүн мисс” болсон оролцогчоо “Нэг өрөө байр”-аар шагнах юм” гэлээ.

Оролцогчдынхоо гоо үзэсгэлэн, авьяас билэг, мэдлэг боловсролыг сорьж шилдгүүдээ тодруулах “Student Miss Mongolia 2020” тэмцээний хувьд оролцогчдод дараах шаардлагыг тавьж байгаа юм байна. Үүнд:

  • 170 см-ээс дээш өндөртэй
  • ЕБС-ийн сурагч болон оюутан байх
  • Өмнө нь тус тэмцээнд оролцож байгаагүй байх
  • Загвар өмсөгчийн анхан шатны мэдлэгтэй байх
  • Насны хязгаар 16-23
  • Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг
  • Нэг хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (төрсний гэрчилгээ)

Хэвлэлийн хурлын төгсгөлд “Тансагмода” загварын агентлагийн тайзны алхааны багш Б.Солонго хэлэхдээ, “Бүртгэлийн хугацаа 10 дугаар сарын 07 хүртэл үргэлжлэхээр байгаа. Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99098060, 99082177 дугаараар холбогдож лавлах боломжтой. Энэ жилийн хувьд тэмцээний маань шагналын сан өндөр байгаа учир оролцогчдын оролцоо болон чансаа өндөр байх нь дамжиггүй юм” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...