Sunday, November 24, 2024

Өмнөговьд ингэний сүүгээр эмчилгээний саван бүтээжээ

Date:

Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн В.Өнөрзаяа ингэний сүүгээр саван хийжээ. Түүний хүү төрөлхийн арьсны эмзэгшилтэй төрсөн учраас импортын саванд хэрэглэхэд хордлого өгдөг байсан аж. Тиймээс эмчилгээний саван үйлдвэрлэх санаа төрж, тодорхой хэмжээнд туршилт хийж үзсэнээр ингэний сүүгээр хүүдээ тохирох саванг бүтээжээ.

No description available.

“АНИРУЛ” брэндийг санаачлагч В.ӨНӨРЗАЯА: Би хүүгийнхээ арьсанд тохирох саванг бүтээснийхээ дараа над шиг асуудлатай олон ээж аавуудад туслах хүсэл төрсөн. Тэгээд байгалийн гаралтай, органик, эмчилгээнийзориулалттай “Анирул” гэдэг гоо сайхны брэндийг гаргахаар болсон юм. Харин тэр үед аз таарч Өмнөговь аймаг, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Оюутолгой” компани, “Говь Оюу” хөгжлийг дэмжих сангийн хамтран хэрэгжүүлж байгаа “ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах” хөтөлбөр миний төслийг их дэмжсэн. Өмнөговийн брэнд бүтээх уралдаанд “АНИРУЛ” маань гуравдугаар байрт орж, 10 сая төгрөгөөр шагнуулсан. Мөн Даланзадгад хотын бизнесийг дэмжих “БИГ” төвийн сургалтанд сууж, бизнесээ өргөжүүлэх, тэлэх, тогтвортой ажиллах гээд төрөл бүрийн сургалт зөвлөгөөг авч, говь нутгийнхаа олон үйлдврэлэгчтэй хамтран ажиллах болсон. Энэ хөтөлбөрийнхөө бүх хүмүүст баярлаж явдагаа илэрхийлэе.

No description available.

Ингэний сүүнээс гадна чацаргана, сулхир, ганга, Гурван тэсийн давс хужиртай гээд эмчилгээний болон гоо сайханы 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хөтөлбөрөөс авсан 10 сая төгрөгөөрөө тоног төхөөрөмж авч үйлдвэрлэлээ өргөжүүлж, хүчин чадлыг нь 3 дахин нэмэгдүүлжээ. Мөн В.Өнөрзаяа БНСУ-ын Олон улсын “Арома терафи”-ийн академид Софт артистаар онлайнаар суралцаж төгсөөд,  гадаадад багшлах эрхтэй болжээ. “АНИРУЛ” брэндээр Өмнөговио хангаад зогсохгүй дэлхийд нэртэй брэнд болгоно. Бас “АНИРУЛ” брэндээрээ софт артистчиглэлийн том үзэсгэлэн гаргах мөрөөдөлтэй гэж ярьж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...