Friday, April 26, 2024

Г.Занданшатар: Орон нутагтаа сайхан амьдрах боломж бүрдэж байгаагийн жишээ нь Өлзийт сум

Date:

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт ажиллалаа. Тэрбээр бямба гарагт Баянхонгор аймгийн Өлзийт суманд өрнөж буй “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн явцтай танилцжээ. Тус суманд цэвэр, бохир ус, дулаан хангамж, ариутгах татуургын 1.3 км шугам хоолой татахаас гүйцэтгэл нь 80 гаруй хувьтай байгаа юм байна. Сумын төвийн айл өрхүүд эхнээсээ нэгдсэн шугам сүлжээнд холбогдоод эхэлж. Аравдугаар сарын 01-нд айл өрхүүд дулаанаа авах аж. Иргэд энэхүү хөгжлийн төлөвлөлтөд ихээхэн идэвхтэй оролцож байгаа юм байна. Гудамжаа цэгцэлж, тууш эгнээнд шилжүүлэн, шугам хоолой татах газрыг чөлөөлж, блокоор хашаагаа барьж байгаагаас гадна газар шорооны болон цэцэрлэгжүүлэлтийн ажилд сайн дураараа тусалж байгаа гэнэ.

Одоогоор 80 өрх нэгдсэн сүлжээнд орохоор хүсэлтээ илэрхийлжээ. Зарим нь аль хэдийнэ сүлжээнд холбогдож, угаалтуур, унитаз, шүршүүр зэргээ сууцандаа суурилуулсан байна.

“Иргэд сэтгэл ханамжтай, өөрсдийн гараар сайхан амьдрах нөхцөлөө хангаж, өөрийн гэсэн үнэ цэнтэй өмчтэй болохын зэрэгцээ нийтийн аж ахуйд арвич хямгатай хандах шинэ хэв заншилд суралцаж, хариуцлагатай, бүтээлч иргэд болж өөрчлөгдөж байгаа нь хамгийн гол ололт. Сумандаа хотынхноос дутуугүй сайхан амьдрах нөхцөл бүрдэж байгаагийн жишээ нь энэ. Эднийх аймагтаа үлгэр дуурайл болж, бусад сумдаас хүмүүс ирж, туршлага судалж байна. Аймгаас, сумдаас хүмүүс Өлзийтөд шилжин ирэх хөдөлгөөн эхэлжээ” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар онцолжээ. Өлзийт суманд хашаа байшин 3-10 сая төгрөгийн үнэтэй байсан бол одоо 30-40 саяд хүрч үнэ цэн нь өссөн тухай иргэд ярьж, УИХ-ын даргын санаачлан хэрэгжүүлж буй “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллах үеэрээ “Номун далай” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслолд оролцож, мах боловсруулах “Мах март” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд аймгийн төвийн иргэдтэй уулзалт хийжээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Монголын хүүхдийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр...

АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр дахь “БОИНГ-787-9 DREAMLINER” агаарын хөлгөө хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн...