Friday, April 26, 2024

Налайхын автозамын хучилтын ажил эхэллээ

Date:

Налайхын авто замыг хэсэгчлэн хааж бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй. Тус авто замын  арын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэлсэн байна. УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар авто замын барилгын явцыг шалгаж  ажиллалаа. Налайхын 20,9 км автозамыг 15 хоногийн хугацаанд хэсэгчлэн хааж өнгө хучилт,  явган хүн, дугуйн зам,  гүүрэн гарц,  тохижилтын ажлууд хийгдэнэ.  Цементээр бэхжүүлсэн суурь хоёр үе хийгдсэн байгаа. Үүн дээр нэмээд суурь асфальт 10 см тавигдсан бол өнгө хучилт 4 см тавигдахаар төлөвлөгдсөн талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ. Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш “Оргил” худалдааны төв хүртэл авто замын хучилт хийгдэж дуусаж байгаа аж. Энэ сарын 25-28-ны өдрүүдэд Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажил хийж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан авто замын ажлыг технологийн горим алдагдуулалгүй чанартай хийж дуусгахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад сануулсан юм. Налайхын 20,9 км автозамын өнгө хучилтын ажил хийгдэхээс гадна явган болон дугуйн зам, 5 гүүрэн гарц, тохижилтын ажлууд хийгдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр...

АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр дахь “БОИНГ-787-9 DREAMLINER” агаарын хөлгөө хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн...

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...