Saturday, November 23, 2024

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Date:

Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, музейн ажилчид, иргэд олон нийт оролцов. Нээлтийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамж гарч Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбортой болох нь ойн хүрээнд хийх олон ажлын нэг байсан. Нийслэлийн удирдлагууд, Богд хааны ордон музей болон гүйцэтгэгч компанийн хамт олны хичээнгүй хүчин зүтгэлийн үр дүнд өнөөдөр Монголын язгуур түүхийг харж болох урлагийн бүтээлтэй цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийж байгаад бид бүхэн баяртай байна. Засгийн газар “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг ирэх жилүүдэд эхнээс нь ашиглалтад оруулна. Богд хааны ордон музейн өнгө төрхийг ч засч сайжруулна, соёлын олон талт үйл ажиллагааг онцгойлон дэмжиж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлаа эрчимжүүлнэ” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Богд хааны ордон музейн дэргэдэх энэ газрын зарим маргаантай асуудлыг шийдвэрлэж, 1.4 га газарт тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж дууслаа. 1911 онд Монгол Улсын нийслэлийг “Нийслэл хүрээ” гэж зарлаж, Үндэсний тусгаар улсаа сэргээн мандуулж, Богд хаанаа хаанд өргөмжилсөн. Тэгвэл өнөөдөр энэ түүх, соёлын дурсгалыг харуулсан хөшөө дурсгалуудтай цэцэрлэгт хүрээлэнг нээж байна” гэв.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Сензо” констракшн компани ажилласан бөгөөд 1,4 га талбайд тохижилт хийснээс 5615 мкв явган хүний зам, 6320 мкв зүлэгжүүлсэн талбай, 144 мкв талбайд цэцгийн мандал байгуулжээ. Мөн наймдугаар Богд Жавзандамбын хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн байна. Дээрх уран баримлуудын эх загварыг Урлагийн гавъяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг урлажээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...