Thursday, November 21, 2024

Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо

Date:

Богд хааны ордон музейн дэргэд байгуулагдсан цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт өнөөдөр болжээ. Нээлтийн ёслолыг нээж Монголын Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар үг хэлсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Соёлын сайд С.Чулуун тэргүүтэй соёлын салбарын төлөөллүүд байлцжээ. Уг үйл ажиллагааг тохиолдуулан Богд хааны ордон музей том хүний музей үзэх тасалбарыг 50 хувиар хямдруулсан байна.

Монголын сүүлчийн хааны амьдарч байсан Ногоон ордон манай улсын анхны музейн эхлэл суурь болсон түүхтэй. Энэхүү ордон музейн дэргэдэх 1.6 га талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажил өнгөрсөн зун дуусах байсан ч хугацаанаасаа хожимдож ашиглалтад орж буй нь энэ юм. Нийт 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уг цэцэрлэгийг түүх, соёлын дурсгалт газар болгохоор төлөвлөж 1.4 тэрбум төгрөгийг 13 хөшөө дурсгал хийхэд зарцуулсан байна. Үүнд 4.4 метрийн өндөртэй Богд хааны хүрэл хөшөө, 3 метр өндөртэй Богдын Лүндэн, 6 метр урттай цагаан шонхрын хүрэл баримал багтжээ. Мөн нүүдэлчин монголчуудын дэлхийн урлагийн өв санд оруулсан амьтны загварт урлагийн дэг жаягаар бүтээсэн хүрэл хөшөөнүүд шинэ цэцэрлэгт хүрээлэнг чимжээ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэлийг “Нутагт консалтинг” ХХК боловсруулж ерөнхий гүйцэтгэгчээр “Сэнзо констракшн” ажилласан байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын 47 хувийг явган хүний зам, 53 хувийг ногоон байгууламж эзэлж байгаа юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...