Friday, November 22, 2024

Эрхүү хот дахь Д.Сүхбаатарын дурсгалын самбарыг шинэчилжээ

Date:

Эдүгээгээс 100 жилийн өмнө буюу 1920 оны есдүгээр сарын 20-ны өдөр Эрхүүгийн Губерины Коммунист намын III бага хуралд жанжин Д.Сүхбаатар оролцон үг хэлж байжээ. Энэхүү түүхэн үйл явдлын дурсгалд зориулан уг хуралдаан болж байсан, одоогийн ОХУ-ын Эрхүү хотын Филармонийн байрны хананд 1965 онд босгосон дурсгалын самбарыг шинэчлэх ёслол Эрхүү хотод болжээ.

Ёслолын ажиллагаанд ОХУ-ын талаас Эрхүү хотын даргын орлогч бөгөөд хотын нийгмийн бодлого, соёлын хорооны дарга В.В.Барышников, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн К.И.Чеботарев, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч, зөвлөх Ч.Жаргалсайхан тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцсон байна.

Дурсгалын самбар шинэчлэх ажил нь Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар байгуулагдсаны 50 жилийн ойг угтсан цуврал арга хэмжээнүүдийн эхлэл болж байгаагаараа онцлог ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...