Friday, April 18, 2025

Улаанбаатарт нийтийн тээврийн 400 орчим идэвхтэй чиглэл бий

Date:

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагын багтай уулзжээ. Энэхүү уулзалтаар нийтийн тээврийн салбарт иргэд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, тэдэнд үзүүлж байгаа үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талаар тус байгууллагаас явуулж буй үйл ажиллагаатай танилцаж, санал солилцсон байна.

Цаашид “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгөөр бус картаар үйлчлүүлэх,  камержуулалтын асуудлыг улам бүр сайжруулах, үйлчилгээний хүртээмж соёлыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллахыг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ зөвлөмж болгожээ. Мөн шаардлагатай баримт мэдээлэл дээр үндэслэн судалгаа хийж, шийдвэр гаргах түвшинд НЗДТГ-тай хамтран ажиллаж, холбогдох асуудлын хүрээнд гаргасан саналаа Засгийн газарт танилцуулахаар болсон аж. 

Уулзалтын үеэр дараах асуудлууд хөндөгджээ. Үүнд: 

-Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн идэвхтэй 100 орчим чиглэл байдаг гэж Нийслэлээс мэдээлэл гаргасан байдаг. Гэтэл манай компани нийтийн тээврийн салбарт өнгөрсөн дөрвөн жил орчмын хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 400 орчим идэвхтэй чиглэл байгааг тогтоосон гэж уулзалтад оролцсон “Улаанбаатар смарт карт” компанийн ерөнхий захирал Шин Дун Ү ярилаа. Мөн автобусны буудлуудын хоорондын зай хол, харилцан адилгүй байна. Тийм учраас хүртээмжгүй, тав тух муутай нийтийн тээврээр иргэд үйлчлүүлэх бус хувийн унаагаа чухалчилдаг. Энэ нь эргээд замын ачаалал нэмэгдэх шалтггаан болсоорр байна.

-Нийтийн тээврийн автобус компани нэг цагт 38900 төгрөгт дүйцүүлж орлогоо тооцдог. Энэ нь автобусны жолооч нар тухайн цагтаа явж байх нь чухал болохоос биш нийтийн тээврээр үйлчлүүлэгчийн тав тух, хүртээмжийн асуудалд анхаарал хандуулах шалтгаан болж чадахгүй байна.

Иймд өнгөрсөн  таван жил орчмын хугацаанд цуглуулсан  мэдээллийн санг төр хувийн хэвшлийнхэн ашиглаж, энэ салбарт хамтран өөрчлөлт хийх боломж нээлттэй байгаа талаар уулзалтад оролцогчид онцолж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...