Saturday, November 23, 2024

Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Баян-Өлгий аймаг дахь нисэх буудлаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Баян-Өлгий аймгийн нисэх буудлын суурийг 1958 онд тавьснаас хойш 1996 оны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тус нисэх буудал олон улсын боомтын статустай болжээ. Улмаар 2004 онд цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай нисэх буудлын цогцолбор барилга байгууламжаа ашиглалтад оруулсан байна.

Одоогоор тус нисэх буудал нь долоо хоногт “Аэро-Монголиа” компанийн зорчигч, шуудан тээврийн рейсийн нислэг 2 удаа, “Хүннү-Эйр” компанийн зорчигч шуудан тээврийн рейсийн нислэг 2 удаа, бусад тусгай болон онцгой үүргийн нислэгүүдийг хүлээн авч нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж аэронавигацийн болон газрын техникийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай тус нисэх буудалд 75-100 хүний багтаамжтай агаарын хөлгүүд нислэг үйлдэж, зорчигчийн тоо нэмэгдэж, жилд дунджаар 40,000 хүн явдаг болсон талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ үеэр танилцуулж байв. Улмаар зорчигчдын 80% нь гадаад зорчигчид тул аэровокзалын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа бөгөөд аэровокзалд өргөтгөл, ачаа тээшний конвер шаардлагатай байгаа гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...