Sunday, November 24, 2024

Тэрүнофүжи эхний өдөр өвдөг шороодлоо

Date:

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын барилдаан аки башё сүүлийн 37 жилийн түүхэнд анх удаа их аваргуудгүйгээр эхэллээ. Эхний өдөр өнгөрсөн долоодугаар сарын нагоя башёд түрүүлж эзэн хааны цомыг хоёр дахь удаагаа гардсан монгол сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Такакэйшо өвдөг шорооджээ. Тэрбээр өнгөрсөн башёд маэгаширагийн 17-гоос босож барилдан түрүүлснээр энэ сард маэгаширагийн зүүн жигүүрийн нэгдүгээрт эрэмбэлэгдээд байгаа юм. Тиймээс эхний өдрөөс л өндөр цолтнуудтай оноолт таарч байгаа нь энэ юм.

Өнөөдөр маэгаширагийн барууны хоёрт бичигдсэн Тамаваши Б.Мөнх-Оргил, зүүний тавд эрэмбэлэгдсэн Кирибаяма Б.Лхагвасүрэн, анх удаа дээд зиндаанд дэвшин барууны 16-аас босож барилдаж буй Хоошорюү С.Нямсүрэн нар учраагаа давжээ. Харин зүүний 17-д бичигдсэн Ичиножо А.Ичинноров өвдөг шороодсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...