Sunday, November 24, 2024

Их зураач Балдуугийн Шаравын гэрэлт хөшөөг босголоо

Date:

Монголын ард түмэнд “Марзан” хэмээн дуурсагдсан 20 дугаар зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч Балдуугийн Шаравын гэрэлт хөшөөг Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн үүдэн хойморт босголоо.

Гэрэлт хөшөөг их зураачийн ураг удмынхан бүтээлгэн түүний нэрэмжит сургуульд ийнхүү хүндэтгэн залсан юм. Эл бүтээлийг уран барималч А.Ихбаньдын урласан бөгөөд хөшөөний нээлтийн үйл ажиллагаа есдүгээр сарын 10-ны өдөр боллоо. Уг ёслолд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, “Багануур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Шаравын удмын төлөөллүүд, албаны бусад хүмүүс оролцсон юм. Мөн үеэр их зураачийн хөшөөний нээлтэд зориулан Есөнбулаг сумын ЕБС-ийн сурагчдын дунд гурван насны ангиллаар гар зураг, шүлгийн уралдаан зохион байгуулав. 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 12 жилийн гуравдугаар сургуулийн түүхт 50 жилийн ой 2019 онд тохиосон бөгөөд ойн босгон дээр Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Их зураач Балдуугийн Шаравын нэрэмжит болсон билээ.

Балдуугийн Шарав нь 1869 онд Засагт хан аймаг, одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Давааны өвөлжөө хэмээх газар малчин ардын хүү болон төржээ. Тэрээр Монголын дүрслэх урлагт гурван хэмжээст зургаар дагнан бүтээлүүдээ туурвиж, “Монголын нэг өдөр”, “Наймдугаар богд Жавзандамба хутагт”, “Хатан Дондогдулам”, “Ленин” зэрэг алдарт бүтээлүүдээ туурвиж өдгөө Монголын уран зургийн сан хөмрөгт мөнхжүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...