Sunday, November 24, 2024

Аки башё монголчуудынх болох уу?

Date:

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын барилдаан Аки башё гурав хоногийн дараа буюу энэ сарын 13-ны ням гаригт Токио хотноо эхлэх гэж байна. Энэ сарын башёгийн нэг онцлог нь монгол сүмочид дээд зиндаанд шуугиан тарьж мэдэхээр байгаа юм. Тухайлбал, хоёр их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнгөрсөн долоодугаар сарын башёг гэмтлийн улмаас дундаас нь орхисон ч энэ сард хоёулаа баруун, зүүн жигүүрийг тэргүүлэн барилдана.

Долоодугаар сарын башёд түрүүлж хоёр дахь удаагаа эзэн хааны цом гардаад буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ сарын башёд яах аргагүй онцлох сүмочдын нэг байх бизээ. Тэрбээр 2017 оны арваннэгдүгээр сараас хойш хүнд бэртлийн улмаас удаан хугацаанд эмчилгээ хийлгэж, жонидан зиндаанд хүртлээ чансаа буурсан ч ийнхүү өнгөрсөн долоодугаар сард маэгаширагийн 17-д эрэмбэлэгдэн барилдаж түрүүлснээр маэгаширагийн нэгт бичигдээд байна. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эзэн хааны цом гардсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би олны анхаарлыг их татаж байх шиг байна. Тиймээс дараагийн башёд хичээж барилдана” хэмээжээ. Тэрбээр энэ сард дээд зиндааны дээд хэсэгт эрэмбэлэгдсэн бөхчүүдтэй голдуу оноолт таарч барилдана. Өөрөөр хэлбэл саняакү буюу өндөр цолтнуудтай халз тулна. Тиймээс Тэрүнофүжигийн хувьд Аки башё маш хариуцлагатай болох нь тодорхой. Хэрвээ бэртэл нь бүрэн эдгэрсэн бол Тэрүнофүжи арал чац, бяр чадлаар хэнд ч гартахгүй. Хоёр жил гаруйн дараа дээд зиндаанд эргэн ирж, шууд түрүүлснээс нь харахад тэрбээр яах аргагүй башёгийн онцлох бөх байх бизээ.

Дээд зиндааны дараагийн монгол сүмоч Кирибаяма Б.Лхагвасүрэн өнгөрсөн сард тааруухан барилдаж зургаан даваа, есөн унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн. Тэрбээр энэ сард маэгаширагийн зүүн жигүүрийн тавд эрэмбэлэгджээ. 2020 оны нэгдүгээр сард дээд зиндаанд дэвшсэн Кирибаяма тогтмол сайн барилдаж байгаа. Ялангуяа өндөр цолтой бөхчүүдтэй эн тэнцүү барилдах болсон. Тиймээс энэ сард тэрбээр шуугиулж мэдэх л юм.

Нэг, гуравдугаар сарын башёд 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй Тамаваши Б.Мөнх-Оргил долоодугаар сард 10 давсанаар зиндаа ахиж маэгаширагийн баруун жигүүрийн хоёрт бичигджээ. Тамаваши бол дээд зиндаанд тогтвортой сайн барилдаж байгаа бөх. Барагтай бөх түүнээс халгадаг. Дээд зиндаанд нэг түрүүлж, эзэн хааны цом атгаад үзчихсэн бөхийн хувьд тэрбээр Аки башёгийн ширүүн өрсөлдөгчийн нэг байх болно.

Энэ сард Хоошорюү С.Нямсүрэн, Ичиножо А.Ичинноров нар дээд зиндаанд дэвшин барилдахаар болоод байна. Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн ах Д.Сугаррагчаагийн хүү гэдгээр нь С.Нямсүрэнг сүмо сонирхогчид андахгүй. тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард жюүрёод дэвшин барилдаж эхэлсэн бөгөөд ийнхүү Аки башёд анх удаа дээд зиндаанд хүч үзэхээр болоод байна. Ичиножёо А.Ичинноровын хувььд дээд зиндаанд барилдаж өндөр цолд хүрч үзсэн нэгэн.

Их аварга Хакүхо М.Даваажаргал
Их аварга Какүрюү М.Ананд
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр дахь түрүүгээ авав.
Тамаваши Б.Мөнх-Оргил
Кирибаяма Б.Лхагвасүрэн
Хоошорюү С.Нямсүрэн
Ичиножо А.Ичинноров

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...