Wednesday, April 9, 2025

Сөүл рүү хийх тусгай үүргийн нислэгийг нэмэгдүүлжээ

Date:

Улсын онцгой комиссын Шуурхай штабын шийдвэрээр есдүгээр сард хийх тусгай үүргийн нислэгт өөрчлөлт оруулсан байна. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг энэ талаар “Есдүгээр сарын тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөнд бага зэргийн өөрчлөлт оруулсан. Энэ сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан. БНСУ-аас нутаг буцах иргэдийн тоо нэмэгдэж 5000 гаруй болсон. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд есдүгээр сарын 21-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэхээр боллоо. Японд байгаа 700 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн ч есдүгээр сард багтаан ирэх хүсэлтэй хүн цөөхөн байсан учраас энэ нислэгийг хойшлуулаад аравдугаар сард болгох шийдвэр гарсан. Ингээд Сөүл рүү нисэх нислэгийг дөрөв болгон нэмэгдүүлээд энэ сарын 21-нд дахин нэг нислэг хийх юм” гэлээ.

Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй 11800 иргэн хилийн чанадад байгаа юм байна. Тэдний дийлэнх нь буюу 5000 гаруй нь БНСУ-д, 2000 орчим нь АНУ-д байгаа бөгөөд Австрали улсаас 700 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгчээ. АНУ-д байгаа 2000 орчим иргэний дунд Инчон онгоцны буудлаар дамжин нутагт буцах хүсэлтэй 49 иргэн байгаа гэнэ. Энэ сард Сөүл рүү дамжин нислэг төлөвлөөгүй байсан ч АНУ-аас ирэх иргэдээ авах дахин нэг транзит нислэг энэ сарын 16-нд хийж зөвхөн дамжин ирсэн зорчигчийг авахаар болсон байна. Энэ сард нийт 13 тусгай үүргийн нислэг хийж 3380 орчим иргэнээ авахаар төлөвлөжээ. Түүнчлэн холимог гэр бүлүүд БНХАУ руу явах хүсэлт ирүүлж байгаа гэнэ. Эдгээр иргэний төлөөлөлтэй ГХЯ-ны Консулын газрынхан өдөр бүхэн уулзаж энэ асуудлыг ярилцаж байгаа аж. Мөн Япон руу явах хүсэлтэй 240 орчим иргэн хүсэлт гаргасан байна. Энэ сарын сүүлээр тусгаарлах байрны нөөцтэй уялдуулан Казахстан улс руу дахин нислэг хийх асуудлыг мөн судалж байгаа гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Нисгэгчийн дуу”-гаа тэр тэнгэрийн оронд дуулж яваа

“Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Дайчин нөхрийн дуу”, “Нас...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны...

“Зөөлөн хот” фестиваль анх удаа болно

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон Хотоо илүү сайхан болгоход...

Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөх, шинэчлэхэд ЖАЙКА-тай хамтран ажиллахаар санал солилцжээ

НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд...