МУИС болон Улаанбаатар их сургуулийн багш нар адил төстэй нэртэй их, дээд сургуулиудын асуудлаар ШӨХТГ-т ханджээ. МУИС-ийнхан Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн нэрийг бусдад андуурагдах байдлаар авч хэрэглэж байгаа Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн бол Улаанбаатарын их сургуулийн тухайд асуудал мөн ижил агуулгатай хүсэлт гаргасан байна. Тус сургууль байгуулагдаад 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа атал Олон улсын Улаанбаатарын их сургууль, “Улаанбаатар эрдэм” их сургууль гэх ижил нэршилтэй гурван ч их сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь нийгэмд их хэмжээний андуурал, төөрөгдөл үүсгэж байгаа талаар ШӨХТГ-т хаягласан албан бичигтээ тэд онцолжээ. Иймээс МУИС болон Улаанбаатарын их сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөллөөс ирүүлсэн гомдол, саналын дагуу ШӨХТГ асуудлыг шалгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ ажиллана гэдгээ тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ хэлжээ.
МУИС болон Улаанбаатарын их сургууль ижил нэршилтэй сургуулиудын асуудлаар ШӨХТГ-т ханджээ
Date: