Wednesday, April 9, 2025

“Цэвэр агаар-цэлмэг тэнгэр” өдөрлөг болж байна

Date:

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь төвийн зургаан дүүргийн Нэгдсэн үйлчилгээний цэгт нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм . Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дулаалгын материал, шалны халаалт, цахилгаан болон хийн халаагуур гэх мэт  байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаас гадна ногоон зээлийг үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд олгох зорилгоор энэхүү өдөрлөгийг хийж байна.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “ 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад иргэддээ шаардлагатай мэдээллийг хүргэж, ая тухтай өвлийг давах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Агаар орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасгах нь эрүүл эко хэрэглээг нэвтрүүлэх нь туйлын зорилго болгон ажиллаж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд хүн бүрийн идэвхи оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжинэ” хэмээв. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэр хорооллын иргэдийн пийшин зуухны  битүүмжлэлийг шалгах, яндан хөөлөх, зөв галлагааны зөвлөмж мэдээллийг хүргэхээс гадна зарим хороодын иргэдийг халаалтын системд бүрэн холбох ажлуудыг нийслэлийн удирдлагууд хийж буй.

  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Говь” ХК Хэнтий аймаг дахь салбараа татан буулгажээ

"Говь" ХК 2023 онд 100-120 хүн ажиллах хүчин чадалтай...

“Нисгэгчийн дуу”-гаа тэр тэнгэрийн оронд дуулж яваа

“Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Дайчин нөхрийн дуу”, “Нас...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны...

“Зөөлөн хот” фестиваль анх удаа болно

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон Хотоо илүү сайхан болгоход...