Улсын онцгой комиссын хурлын шийдвэрээр гадаад улс орнуудаас тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдыг тусгаарлах байр руу тээвэрлэх үйл ажиллагааг Авто тээврийн үндэсний төвөөс гэрээт аж ахуй нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 31-ний өдрийн байдлаар гэрээтэй тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын нийт 400 гаруй тээврийн хэрэгслээр зорчигчдыг тээвэрлэсэн байна. Үүнд,
- “Буянт ухаа” боомтоор эрсдэлтэй бүс нутгаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг тусгаарлах байр руу 303 автобусаар 302 рейс,
- ОХУ-аар дамжин Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн дамжин өнгөрөх ачааны тээврийн хэрэгсэл болон жолооч нарыг тусгаарлах байр руу 28 тээврийн хэрэгслээр 28 рейс,
- ОХУ-аар дамжин Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн иргэдийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын тусгаарлах байр руу 14 автобусаар 14 рейс,
- Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн иргэдийг Дархан аймаг руу 12 автобусаар 12 рейс,
- ОХУ-аар дамжин Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн иргэдийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын тусгаарлах байр руу 18 автобусаар 22 рейс,
- ОХУ-аар дамжин Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн иргэдийг Улаанбаатар хотын тусгаарлах байр руу 3 автобусаар 3 рейс,
- Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал өртөөнөөс 4 автобусаар 2 рейс, Толгойт өртөөнөөс 2 автобусаар 7 рейс,
- Давааны өртөөнөөс 22 автобусаар 22 удаагийн рейс тээвэрлэлтийг тус тус зохион байгуулан ажиллажээ.