Saturday, April 19, 2025

Олон улсын загварын долоо хоног цахим орчинд болно

Date:

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед загварын ертөнцийн олон арга хэмжээ тасалдаж хойшлогдож байгаа. Харин FNL Network дэлхийн загварын түүхэнд анх удаа Олон улсын цахим загварын долоо хоногийг \IDFW\ есдүгээр сарын 5-наас зохион байгуулах гэж байна. Одоогоор Ази, Европ, Америк тивийн 100 гаруй дизайнер уг загварын долоо хоногт оролцохоор болжээ. Анх удаа зохион Олон улсын цахим загварын долоо хоногт Монгол Улсаа төлөөлж “Монгол костюмс” төвийнхөн оролцох болсон байна. Тус төвийн “Монголчууд ковидын эсрэг” нэртэй коллекцууд зохион байгуулагчдын анхааралыг онцгой татсан юм байна.

Олон улсын цахим загварын долоо хоногийг зохион байгуулагчид орчин үеийн нийгэм дэх Крымын соёлын тусгалыг харуулсан хүртээмжтэй брэндийг онцгойлон танилцуулна гэдгээ онцолжээ. Мөн зориулалт, нямбай хийцээрээ алдартай SMALTO-ийн загварууд, Хятадын дизайн, эрэгтэй хувцасны шинэ эрин үеийг төлөөлж буй SANKUANZ-ийн загварууд, өнгө, өвөрмөц чанараараа алдартай Уолтер Ван Бейрендонкийн загварууд, Сюань-Тху Нгуены өвөрмөц дизайн, Такуяа Морикавагийн гайхамшигтай загварууд, 1927 оноос хойш Италид үйлдвэрлэсэн Сальваторе Феррагамогийн тансаг, орчин үеийн болон уламжлалт загваруудыг танилцуулахаар бэлтгэжээ.

Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахал загварын ертөнцөд хэрхэн нөлөөлж байгааг ч төрөл бүрийн амны хаалттай загваруудаас харж болох гэнэ. Энэ төрөлд “Монгол костюмс” төвийн уран бүтээлчдийн “Монголчууд ковидын эсрэг” коллекцуудыг толилуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...