Saturday, April 19, 2025

УИХ-ын гишүүн Н.Учрал Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг байгуулна

Date:

УИХ-ын гишүүн Н.Учрал Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг байгуулахаар болжээ. Энэ талаараа тэрбээр өөрийн пэйж хуудсандаа бичжээ. Н.Учрал гишүүн “Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл хэлэлцэх үеэр нийгэмд “Кембриджийн хөтөлбөр”-ийн талаар өрөөсгөл олон ойлголтууд гарч буйд сэтгэл эмзэглэж байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна. Миний бие Их Британид боловсрол эзэмшиж өрнөдийн боловсролын давуу талыг мэдэрсэн хүний хувьд дэлхийн жишигт нийцсэн их, дээд сургуулиудад тэтгэлэг авч сурах боломжийг хүүхэд бүрт бий болгох зорилгоор өнөөдрийг хүртэл бодож төлөвлөж хичээж ажиллаж ирсэн. Тиймээс ч Кембриджийн хөтөлбөрийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжүүлж эхэлсэний алдаа оноо, цаашдын арга замын талаар нэлээд дэлгэрэнгүй судалж, Английн Засгийн газраас зохион байгуулдаг “Олон улсын манлайлагчдын хөтөлбөр”-т хамрагдах үеэрээ хүсэлт гаргаж Лондонд “Кембриджийн боловсролын төв”-ийн удирдлагуудтай уулзаж, эргэж ирээд Боловсролын сайдад уламжилж дараа нь Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Нлчин сайд Филип Малонд хүсэлт гаргасан билээ. Үүний дараа өөрийн байгуулсан “Рояал” академид Сонгинохайрхан дүүргийн багш нараа бэлтгэж одоо эдгээр багш нар 153-р сургуульд багшилж байна.

Тус хөтөлбөрийн онцлог бол үндэсний цөм хөтөлбөрт суурилан тодорхой тооны хичээлийг Кембриджийн хөтөлбөрийн дагуу орсноор олон улсын сургуулиудад зөвшөөрөгддөг IGCSE, A level – ийн сертификат хүртэнэ. Баянхошуунаас, Толгойтоос маань яагаад дэлхийн нэр хүндтэй сургуулийн төгсөгч төрж болдоггүй юм” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...