Saturday, November 23, 2024

“Нарт” хотхоны авто замын ажил гацаанаас гарлаа

Date:

“Цагаан хуаран” хорооллын замыг Нарны замтай холбох 0.5 км замыг барих ажил цэвэр усны магистрал шугамтай давхацсан тул түр зогсоод байжээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өчигдөр Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзаж Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг, Нарны замаас “Нарт” хотхон хүртэлх төвийн цэвэр усны магистраль шугамын шинэчлэлд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Баянзүрх дүүргийн 14-р хороо “Нарт” хотхоны зүүн талын далангийн дагуу 0.42 км авто зам шинээр тавих ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЗТХЯ-ны яамны захиалгаар “Нано Экологи” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. Дээрх газар нь ундны цэвэр усны 40 хувийг дангаар хангадаг, 1959 онд ашиглалтад орсон Ф600мм-ийн диаметртай шугамтай давхцаж байгаа тул энэхүү ажил нь түр зогссон байсан юм.

Тус хотхон орчим нь авто зам шинэчлэл нэн шаардлагатай бөгөөд борооны ус ихээр тогтдог, цаашлаад барилгын насжилтад сөргөөр нөлөөлж байгаа асуудлыг гүйцэтгэгч тал эрх бүхий байгууллага, албан тушаалтанд удаа дараа хүсэлт тавьсан бөгөөд наймдугаар сарын 10-нд хотын ерөнхий менежерийн иргэдтэй хийх уулзалтад ирж авто зам шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч шийдвэрлэж өгөхийг хүссэн юм байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас авто замын ажлыг үргэлжүүлэхийн тулд цэвэр усны шугам сүлжээний ажлын зураг төсөв, судалгаа тооцоог гаргах, орчны зам талбайн ус зайлуулах системийг давхар шийдэхээр наймдугаар сарын 13-ны өдөр “Нарт өргөө” СӨХ-ны таван төлөөлөл, УСУГ-ын Ерөнхий инженер, Зам тээвэр хөгжлийн төвийн хяналтын инженер, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хөгжлийн газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хуралдсан байна. Мөн өчигдар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай дээрх асуудлаар буюу Сэлбэ голын баруун талаар явж буй төвийн цэвэр усны шугамыг шинэчлэх, шилжүүлэх ажлыг хэлэлцэж шаардагдах 643 сая төгрөгийн төсвийг ирэх оны 2021 оны улсын төсөвт тусгаж шийдүүлэхээр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...