Friday, April 18, 2025

Чингис хотод Монголын эзэнт гүрний бичил цэцэрлэг байгуулна

Date:

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р багт аялал жуулчлалын гудамж байгуулах ажлын үргэлжлэл “Монголын эзэнт гүрний мини парк”-ийг Орон нутгийн хөгжлийн сангийн 870 сая төгрөгийн хөрөнгөөр баригдахаар төлөвлөжээ. Уг ажлын сонгон шалгаруулалтыг Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарлаж, уран баримал урлах, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэрлэг ур ухаан” ХХК шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр ажлаа эхлүүлээд байгаа юм байна.

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат тухайн компанийн удирдлагуудтай уулзаж, ажлаа шуурхайлах, ажлын зургаа сайжруулж, чанартай үзмэр, дурсгалыг зурагтаа нэмэн оруулж, ирэх есдүгээр сарын эхний долоо хоногт эргэж танилцуулахыг үүрэг болгожээ. Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, уран барималч Жамбалдоржийн Нанзаддорж “Монголын эзэнт гүрний мини парк”-ийн ажлыг гүйцэтгэх бөгөөд тэрбээр Чингис хаалга, Өүлэн эхийн хөшөө, Чингисийн морьт хөшөө, Тээвэрчдийн хөшөө зэрэг түүх, соёл, эд өлгийн дурсгалт олон арван бүтээлийг урласан юм байна. Аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор баригдах гэж буй тус бүтээн байгуулалтын ажил их хаадын хөшөө, эзэнт гүрний түүхийг харуулсан дурсгал, цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор, хиймэл нууртай бичил цэцэрлэг болно гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...