Saturday, November 23, 2024

Токиогийн олимпын нээлт, хаалтыг цомхотгохоос татгалзжээ

Date:

Японы хэвлэлд өчигдөр Токиогийн олимпын зарим хялбарчилсан төслийг нийтэлсэн байна. Тухайлбал, олимпод оролцох хүний тоог багасгаж, тэднийг хүлээн авах стандартыг бууруулахаар болсныг зарлажээ.

“Никкан спорт”-д мэдээлснээр, Токиогийн олимпын хороо, Олон улсын олимпын хороо өмнө нь тохиролцсон хялбарчилсан төслийг хэлэлцэж буй бөгөөд ирэх есдүгээр сарын сүүлчээр тохиролцоонд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа юм байна. Хялбарчлах боломжтой 250 зүйлийг А,Б,В 3 төрөлд хувааж, тэргүүлэх байранд байх А төрөлд 60 зүйл багтаажээ.

Токиогийн олимпын хороо, олимпын нээлт хаалтын ёслолыг цомтгох санал дэвшүүлсэн хэдий ч Олон улсын олимпын хороо татгалзсан байна. Токиогийн талаас энэ байр сууриа орхиогүй бөгөөд нээлт хаалтын ёслолыг цомтгох нь бэлгэ тэмдгийн чанартай гэж үзжээ.

Үүнээс гадна, олимпын бамбарын буухиа дамжуулах өдрийг богиносгохыг Токиогийн олимпын хороо хүсэж буй хэдий ч орон нутгийн захиргааны эсэргүүцэлтэй тулгарч, анхны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...