Saturday, April 19, 2025

Буянт-Ухаа дахь нисэх буудлыг сургалтын бааз, Ази дахь тусламжийн бараа хадгалах төв болгоход хамтран ажиллана

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй зохицуулагчийн газрын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Л.Халтар Зам, тээврийн хөгжлийн яаманд хүрэлцэн ирж уулзаж байгаад талархал илэрхийлээд шинэ нисэх буудал, шинэ төмөр зам, авто зам, авто тээвэр зэрэг Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулав.

Тэрбээр агаарын тээврийн салбарт “Буянт-Ухаа” нисэх буудлыг сургалтын бааз, НҮБ-ын Ази дахь тусламжийн бараа хадгалах, түгээх төв болгох талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тээврийн хэрэгслийн хүртээмжийн асуудалд онцгойлон анхаарч байгаагаа дурдаад энэ чиглэлд олон улсын төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар судалж үзэхийг хүслээ.

НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра Зам, тээврийн хөгжлийн яаманд хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд энэ жил НҮБ-ын 75 жилийн ой тохиож буйг дурдахын сацуу тус байгууллагын шинэчлэлийн талаар танилцууллаа. Тэрбээр “COVID-19” цар тахлын үед тээвэрлэлтийн үйл ажиллагааг маш сайн зохион байгуулж буй Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын хамт олонд баяр хүргээд шинэ нисэх буудал ашиглалтад орохын өмнөхөн Америк, Австрали зэрэг алслагдсан орнууд руу шууд нислэгийг амжилттай гүйцэтгэсэнийг онцлон дурдав. Мөн “Буянт-Ухаа” нисэх буудлыг хүмүүнлэгийн чиглэлээр ашиглах боломжийн талаар судалж үзэхээ тэмдэглэлээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийг Монгол Улсад хөгжүүлэх талаар маш том, чухал сэдэв хөндөж буйг дурдаад энэ асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Цаашлаад, замын хөдөлгөөний менежментийг хэрэгжүүлэх тал дээр бусад орны сайн жишээг хуваалцах, нийтийн тээврийн системийг хөгжүүлэх, авто замын аюулгүй байдлыг хангах зэрэг зам, тээврийн салбарын тогтвортой хөгжлийн төлөө дэмжлэг үзүүлж, бодитоор хамтран ажиллахаа цохон тэмдэглэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...