Sunday, November 24, 2024

ДЭМБ 2021 оны сүүлч гэхэд 2 тэрбум тун коронавирусийн вакцин тараахыг зорьж байна

Date:

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом өчигдөр буюу наймдугаар сарын 24-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, өнөөдрийн байдлаар 172 улс орон, бүс нутаг шинэ төрлийн коронавирусийн вакцины дэлхийн хангалтын төлөвлөгөөнд нэгдэж байна. 2021 оны сүүлчээр дэлхийн хэмжээнд наанадаж 2 тэрбум тун вакцин тараах нь уг төлөвлөгөөний зорилт юм хэмээн мэдэгджээ.

COVAX нэртэй коронавирусийн вакцины дэлхийн хангалтын төлөвлөгөө нь дэлхийд хамгийн өргөн цар хэмжээтэй, төрөл зүйлээр хамгийн баялаг вакцины багц бүтээгдэхүүн юм. Өдгөө 9 төрлийн вакцин энэ төлөвлөгөөнд хамрагдаж байгаа юм байна. “Бид эдгээр вакцинд тасралтгүй үнэлгээ хийж, цаашид сайжруулан, хамгийн сайн бүтээгдэхүүнээр хангахыг баталгаажуулна. Түүнчлэн вакцин үйлдвэрлэлийн бусад 4 компанитай зөвшилцсөөр байна. Үүнээс гадна 9 төрлийн вакцинд урт хугацааны үнэлгээ хийж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн танилцуулсан байна.

Тэрбээр вакцины үнэ хэт өндөр байвал дунд, бага орлоготой улс орны иргэдийн вакцины нийлүүлэлтэд нөлөөлөх болно гэдгийг онцолжээ. Мөн цөөн улс орон вакцины хангалтыг эзэмшихэд хүрвэл цар тахал улам удаан хугацаанд үргэлжилнэ. Вакцины эхний шатны хангалт хязгаартай учраас эрүүл мэндийн салбарын ажилтан, 65 наснаас дээших хүмүүсийг багтаасан эрсдэл ихтэй хүмүүсийг хамруулах нь чухал гэдгийг онцолжээ. Вакцины төлөвлөгөөнд их хэмжээний санхүүжилт шаардагдаж байгааг ч ноён Тедрос Аданом мэдээллийнхээ үеэр дурдсан байна.

Эх сурвалж: https://www.who.int/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...