Saturday, April 19, 2025

Ханги боомт өндөр хурдны интернэттэй болно

Date:

Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг сумдын нутгаар дамжуулан Ханги дахь хилийн боомт руу өндөр хурдны интернэтийн шилэн кабель татах ажил эхэлжээ. Дээрх сүлжээ орсноор төрийн цахим бүх төрлийн үйлчилгээг шуурхай үзүүлэх боломжтой болж, Ханги хилийн боомтын экспорт, импортын үйлчилгээ мөн хурдан шуурхай болох юм байна.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Хангийн боомт нь 2002 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат хотын Дархан муу мянганы холбоот хошуунд байрладаг Мандал боомттой хиллэдэг. Сайншандаас 310 километр, Улаанбаатар хотоос 750 километр алслагдсан боомт юм. Тус боомт 2018 онд байнгын цахилгаан эрчим хүчинд холбогдсон бөгөөд ийнхүү өндөр хурдны интернэттэй болох эхлэл тавигдаж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...