Sunday, November 24, 2024

Хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд Т.Амар-Амгалан тэргүүн байр эзэллээ

Date:

Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан уул” яруу найргийн наадам болж өндөрлөлөө. Монголын залуучуудын холбоо 99 жилийнхээ ойн хүрээнд, залуучуудын сарыг тохиолдуулан зохион байгуулсан 21 дэх удаагийн яруу найргийн “Цагаан уул” хайрын шүлгийн наадмыг зохион байгуулсан нь энэ юм. Тус наадамд нийт 230 яруу найрагч оролцож, шүлгээ ирүүлснээс, хоёрдугаар шатны шалгаруултад 13 яруу найрагч шалгарч, эцсийн шалгаруулалтад оролцсон байна.

Шилдэг 13 яруу найрагчаас шилдэг 5 яруу найрагч тодорчээ. Уламжлал ёсоор хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ, Монголын Зохиолчдын Эвлэл ажилласан аж. Яруу найргийн наадмын шүүгчээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, МУСТА, яруу найрагч Намбарын Пүрэв, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, “Цагаан уул” наадмын тэргүүн шагналт Нямжаргалын Минжинсайхан, Г.Сэр-Одын шагналт, “Цагаан уул” наадмын тэргүүн шагналт Чулуунбаатарын Ууганбаяр нар ажилласан байна.

“Цагаан уул” хайрын шүлгийн наадмын тэргүүн байрыг Т.Амар-Амгалан “Үүрдийн хайр” шүлгээр эзэлж, “Цагаан уул” цом, нэг сая төгрөг, өргөмжлөлөөр шагнуулжээ. Дэд байрыг Ж.Эдмон, гутгаар байрыг Ц.Отгонбаатар, дөрөвдүгээр байрыг Э.Төгсжаргал, тусгай байрыг Т.Мөнх-Амар нар эзэлж өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлэг, үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна. Шагналыг МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шинэхүү, МЗХ-ны Тамгын газрын дарга Б.Төрболд, шүүгч Н.Гантулга, Н.Пүрэв, Н.Минжинсайхан, Ч.Ууганбаяр нар гардуулжээ. Ивээн тэтгэгч, дэмжигчээр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, “Номин” даатгал, “Internom” номын их дэлгүүр, “SD evelopment” оролцжээ. “Цагаан уул” хайрын шүлгийн наадмын нэвтрүүлэг Монголын залуучуудын өдөр болох наймдугаар сарын 25-нд МҮОНТ-ээр олон нийтэд хүрэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...