Sunday, November 24, 2024

НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан уулзалт боллоо

Date:

НҮБ-ын 75 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газраас “Хүсч буй ирээдүйгээ бүтээн байгуулъя” уриан дор төрийн байгууллагуудтай зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд С.Зулпхар болон бусад албаны хүмүүс оролцжээ.

Уг хэлэлцүүлэг нь НҮБ-ын 100 жилийн ой буюу 2045 он гэхэд өнөөдрөөс сайхан ертөнцийг бий болгохын төлөө дэлхийн улс гүрнүүдийн хамтын гарц шийдлийг хайх, цаашдын 25 жилийн дүр зургийг тодорхойлох, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна. НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра хэлэхдээ “ Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго буюу 2030 он хүртэлх арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж бүхий л салбар чиглэлд тогтвортой байдлыг хангахад олон талт хамтын ажиллагаа чухал юм. Мөн шийдвэр гаргагч болон бодлого, стратеги тодорхойлох түвшинд нягт хамтран ажиллах нь бүх оролцогч талуудыг хамруулсан бодит ажил болох юм” гэлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Монгол Улсын алсын хараа 2050 зэрэг стратегийн зорилтуудыг хэрэгжилтийг хангахад салбар дундын хамтын ажиллагаа улам чухал болж байна. Байгалийн нөөцийг зохистой ашиглах, тогтвортой нөөц даацад тулгуурласан ашиглалтыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох арга хэмжээ авах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, усан хангамж болон усны нөөцийг хамгаалах зэрэг тулгарч буй олон бэрхшээлийг шийдэх нь хэд хэдэн салбарын тулгамдаж буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд багагүй хувь нэмэр оруулна. Мөн дэлхий гэдэг нэг гэртэй 7  тэрбум хүнтэй нэг айлын хувьд бүгд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулан ажиллах, гэрээ цэвэр эрүүл байлгах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, хойч үедээ өвлүүлж үлдээх нь бидний хамгийн том үүрэг юм” гэдгийн онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...