Friday, April 18, 2025

Шинэ коронавирусийн амьтны эх үүсвэрийг олоход маш хэцүү гэжээ

Date:

ДЭМБ-ын эрүүл мэндийн яаралтай тусламжийн төсөл хариуцсан Майкл Райан өчигдөр буюу энэ сарын 10-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, шинэ коронавирусийн амьтан дахь эх үүсвэрийг олох нь маш хэцүү байх болно гэжээ. Тэрбээр, шинэ коронавирусийн эхний үеийн халдвар авсан тохиолдлууд Үханьд үүссэн учраас эмгэг судалгааг Үхань хотоос хийх ёстой. Гэхдээ халдвар авсан анхны тохиолдол эхний бүлгийн өвчтөнүүдэд байхгүй магадлалтай. Өвчилсөн цаг хугацаа нь халдвар авсан эхний бүлгийн тохиолдлуудаас эрт байсан бөгөөд өөр газарт халдвар авсан ч болзошгүй. MERS-ийн амьтан дахь эх үүсвэрийг олох гэж удаан жил зарцуулсан. SARS эд зүйлсийн төрлийг хэрхэн давсан тухай одоод хүртэл гэрч баримт олдоогүй байна. Тийм учраас шинэ коронавирус хэрхэн эд зүйлсээс үл хамааран халдварласан тухай нотлоход тун хэцүү. Гэсэн хэдий ч ирээдүйн эрсдэлийг арилгахын тулд бид мөн л эдгээр чухал мэдээллийг олох шаардлагатай гэжээ.

Мөн өдөр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ долоо хоногт дэлхий нийтэд “COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 20 саяд хүрч, нас барсан хүний тоо 750 мянгад хүрнэ гэжээ. Дэлхийн хэмжээнд 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 03:06 цагийн байдлаар “COVID-19” өвчний 19,718,030 тохиолдол бүртгэгдсэний дотор 728,013 хүн нас бараад байна гэж ДЭМБ-ын мэдээлэлд дурдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...