Monday, November 25, 2024

ЗТХЯ, БХБЯ хамтарсан ажлын хэсэг байгуулна

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар холбогдох албаны хүмүүсийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд ажиллаж, шинэ нисэх буудлыг түшиглэсэн суурьшлын бүс байгуулах, хот төлөвлөлтийн талаар мэдээлэл солилцжээ.

Тухайлбал, дагуул хотыг бүтээн байгуулахад шаардагдах эрчим хүчний эх үүсгэвэр, инженерийн шугам сүлжээ, газар зохион байгуулалт, мөн цаашид шинээр байгуулах дагуул хотыг Төв аймгийн Зуунмод хоттой хэрхэн уялдуулах зэрэг хэд хэдэн сэдвээр санал солилцон, энэ чиглэлд хоёр яамны хамтарсан ажлын хэсэг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн шинэ нисэх буудлын ажилчдад зориулсан 600 айлын орон сууц барих бэлтгэл ажлын хүрээнд хот төлөвлөлтийн зураг төслийг нарийвчлан боловсруулж, 3 сарын дотор багтаан танилцуулахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...