Saturday, April 19, 2025

Ерөнхийлөгчийн амалсан 30 мянган хонийг БНХАУ-д хүлээлгэн өгөх ажлын хэсэг хуралджээ

Date:

Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлын хэсгийг байгуулж, даргаар нь ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханыг томилсон байна. Уг ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, өмнөд хөршдөө хандивласан 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөхтэй холбоотой зохион байгуулалтын ажлыг төрийн байгууллага, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй хамтран шуурхай зохион байгуулах талаар холбогдох яамдын дэд сайд болон бусад албаны хүмүүстэй санал солилцжээ.

Ташрамд эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д айлчлахдаа тус улсад 30 мянган хонь бэлэглэхээ амалсан юм. Долоодугаар сарын 31-нд болсон хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгчийн амалсан энэхүү 30 мянган хонийг хэзээ, хэрхэн өгөх талаар сэтгүүлчийн асуултад ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Батцэцэг “БНХАУ-д өгөх хонины хорио цээрийн бэлтгэл ажлыг ХХААХҮЯ-ны шугамаар хангаж байгаа. Ирэх есдүгээр сард 30 мянган хонийг бүгдийг нь биш юмаа гэхэд талыг нь хүлээлгэж өгөх байх. Бэлгийн хонь учраас  БНХАУ-ын тал амьдаар нь авах хүсэлт гаргасан” гэсэн хариулт өгч байсан юм.

Ерөнхийлөгчийг өмнөд хөршид 30 мянган хонь бэлэглэх болсны дараа аймаг, орон нутаг, байгууллага, хувь хүмүүс, малчид олон уг бэлгийн хонийг бүрдүүлэхэд олон тооны хонь бэлэглэсэн юм. Тухайлбал,

  • Увс аймаг 1000 хонь, 
  • Булган аймаг 1500 хонь, 
  • Булган аймгийн АН 1500 хонь, 
  • Төв аймгийн малчин С.Гомбо-Очир 108 хонь, 
  • УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2000 хонь, 
  • Говь-Алтай аймаг 1111 хонь, 
  • Баян-Өлгий аймаг 1080 хонь,
  •  Баянхонгор аймгийн Галуут сум 300 хонь, 
  • Баянцагаан сум 100 хонь, 
  • АН-ын ЕНБД Ц.Туваан 30 хонь, 
  • Дундговийн иргэн н.Төмөрзүрх 20 хонь, 
  • Дорнодын Дашбалбарын сум 100 хонь, 
  • Дорнод аймаг Баяндун сумын малчин н.Батмөнх 100 хонь, 
  • Архангайн Цахир сумын малчин н.Гэрэлтцогт 20 хонь, 
  • Баян-Өлгийн аймгийн залуучууд 100 хонь,
  • Баянхонгор аймгийн иргэн н.Дамдин 3 хонь, 
  • Төвийн аймгийн малчин н.Ширчин хүүхдүүдийн хамт 10 хонь, 
  • АН-ын гишүүн Ц.Жадамба 10 хонь, 
  • АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд 10 хонь, 
  • Иргэн Г.Дамбадаржээ 10 хонь, 
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 200 хонь,
  • Хэнтий аймгийн Норовлин сумын иргэд 300 хонь, 
  • Завхан аймаг 2234 хонь,
  • Ховд аймаг 1000 хонь, 
  • Сүхбаатар аймаг 2000 хонь тус бүр хандивлахаа мэдэгдсэн юм. Ийнхүү нийт 14,846 хонь буюу БНХАУ-д бэлэглэх 30 мянган хонины тал нь иргэдийн хандиваар бүрдэхээр болсон билээ.
Бэлгийн 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ахалж буй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-н БНХАУ-д айлчилсан. Тэрбээр энэ үеэр БНХАУ-д 30 мянган хонь бэлэглэж байгаагаа мэдэгдсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...