Израйлийн арми өчигдөр Сирийн өмнөд хэсгийн Кунейтра мужийн хэд хэдэн цэргийн объект уруу дайралт хийж, эд хөрөнгийн хохирол учруулсан боловч хүн эндэж шархдаагүй байна.
Сирийн мэдээллийн агентлаг өөрийн талын цэргийн мэдээнээс эш татаж мэдээлэхдээ, өчигдөр буюу наймдугаар сарын 03-ны 22 цаг 40 минутад Израйлийн нисдэг тэрэг Кунейтра мужийн хэд хэдэн цэргийн объект уруу пуужингаар дайрч, эд хөрөнгийн хохирол учруулсан боловч хүн эндэж шархадсангүй гэжээ.
Израйлийн батлан хамгаалах армийн өчигдөр орой нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэхдээ, Израйлийн батлан хамгаалах армийн нисдэг тэрэг байлдааны нисэх онгоц болон нисдэг тэрэг илгээж, Сирийн зэвсэгт хүчний тус улсын өмнөд хэсэг дэх цэргийн объектыг дайрлаа. Үүнд харуулын цэг, тагнуулын мэдээлэл цуглуулах систем, агаараас хамгаалах их бууны тоног төхөөрөмж зэрэг өртсөн байна гэжээ.