Sunday, November 24, 2024

АН-ын Их хурлыг арваннэгдүгээр сарын 16-нд товложээ

Date:

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XVI хуралдаанаар Үндсэн дүрмийн дагуу өмнөх удирдлагуудыг чөлөөлж, дараагийн дарга сонгогдох хүртэл намын даргын эрх, үүргийг Ц.Туваанд шилжүүлсэн. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, Ц.Туваан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит XVII хуралдааныг зарлаж, өчигдөр буюу 2020 оны наймдугаар  сарын 03-ны өдөр МҮЭСТО-нд зохион байгуулжээ.

Хуралдаанд ҮБХ-ны 200 гаруй гишүүн оролцсон бөгөөд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа танхимын хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байв. Тус хуралдаанаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн, Дотоод сонгуулийн хорооны  шийдвэр, Ардчилсан намын Их хурлын тов зэрэг  асуудлуудыг  ҮБХ-ны   гишүүд хэлэлцсэн байна. Үндсэн дүрмээр ҮБХ нь Ардчилсан намын их хурлыг товлох ёстой бөгөөд “Ковид19” болон удахгүй болох Орон нутгийн сонгууль зэрэг цаг үеийн  нөхцөл байдлыг харгалзан үзэж дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Үүнд:

  • Ардчилсан намын даргыг сонгох сунгааг Орон нутгийн сонгуулийн дараа зохион байгуулах,
  • ҮБХ-ны гишүүдийн ротаци буюу нөхөн сонгуулийг Орон нутгийн сонгууль болсноос хойш 90 хоногийн дотор зохион байгуулах,
  • Ардчилсан намын Их хурлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр товлон хуралдуулах,
  • Одоогийн мөрдөгдөж буй Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж ҮБХ-ны нийт гишүүд үзэж, нэмэлт өөрчлөлтийн шинэ төсөл боловсруулах болон бусад ажлын хэсгүүдийг байгуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Үндэсний хэмжээний улс төрийн томоохон хүчний хувьд  Ардчилсан нам  цаашид улс орны хөгжлийн бодлоготой уялдсан эрс шинэчлэлийг зоригтой эхлүүлж, удаа дараагийн ялагдалдаа бодит дүгнэлт хийж, мянга, мянган жирийн гишүүд, дэмжигчдийнхээ итгэл, үнэмшлийг сэргээн, улс орны тулгуур багана болж ажиллахаа  намын удирдлагууд онцолжээ. Түүнчлэн Ардчилсан намын үйл ажиллагаа болон сонгуулийн ялагдлын учир шалтгааны талаар хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд, судлаачдыг оролцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ, судалгаа гаргах ажлын хэсэг байгуулах болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...